Үндсэн агуулга руу шилжих
MG логоMG Legal Check

Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026 оны 11 сарын 5

MG Legal Check үйлчилгээг МКГТО Софт Трейдинг ХХК (улсын бүртгэлийн дугаар 7316041, цаашид «бид») үзүүлнэ. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглах, хадгалах, таны Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан эрхийг тайлбарлана.

1. Бидний цуглуулах мэдээлэл

  • Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, нэр (Google-ээр нэвтэрвэл Google-ийн өгсөн нэр, имэйл). Нэвтрэлтийг Google Firebase Authentication хариуцна; нууц үгийг бид харахгүй.
  • Шалгуулсан текст, файл: хууль илрүүлэхэд боловсруулна. Нэвтрээгүй болон багцгүй хэрэглэгчийн текстийг хадгалахгүй. Багцтай хэрэглэгчийн шалгалтын түүх (текст, файл, үр дүн) нь «Миний шалгалтууд»-д харагдахаар хадгалагдана.
  • Баримтын зураг: «Зураг» хэсгээр оруулсан зургийг текст болгохын тулд гэрээт хиймэл оюуны (AI) үйлчилгээ үзүүлэгч рүү илгээж боловсруулна. Зургийг хадгалахгүй; уншсан текстэд дээрх «Шалгуулсан текст, файл»-ын журам үйлчилнэ.
  • AI шинжилгээ: AI эрх зүйн шинжилгээг сонгосон үед текстийг гэрээт хиймэл оюуны (AI) үйлчилгээ үзүүлэгч рүү илгээж боловсруулна. Гэрээний нөхцлийн дагуу энэ өгөгдлийг AI загвар сургахад ашиглахгүй.
  • Төлбөр: картын төлбөрийг NEGDI төлбөрийн систем боловсруулна; бид картын дугаар хадгалахгүй. Төлбөрийн дүн, огноо, төлөв, нэхэмжлэхийн мэдээллийг хадгална.
  • Үнэгүй туршилтын хамгаалалт: нэг хүн олон бүртгэлээр үнэгүй туршилт авахаас сэргийлэх зорилгоор IP хаягийг нэг талын hash хэлбэрээр (эх IP хаяг биш) хадгална. Бүртгэлгүй үнэгүй зургийн шалгалтын тоог төхөөрөмжийн санамсаргүй таних кодоор (hash хэлбэрээр) тоолно.
  • Facebook Messenger-ийн мессеж: манай Facebook пэйжид бичсэн мессежид автомат туслах хариулахын тулд Meta-аас мессежийн текст, пэйжид хамаарах хэрэглэгчийн дугаар (PSID), мессежийн дугаарыг хүлээн авна; таны нэр, профайлын зураг, найзуудын мэдээллийг авахгүй. Хариу бичихийн тулд мессежийн текстийг гэрээт хиймэл оюуны (AI) үйлчилгээ үзүүлэгч рүү илгээж боловсруулна. Ярианы үргэлжлэлийг ойлгох, урвуулан ашиглалтаас сэргийлэх зорилгоор сүүлийн мессежүүдийг Messenger-ийн хэрэглэгчийн дугаартай хамт сүүлд бичсэнээс хойш 30 хоног хадгалаад автоматаар устгана; карт, данс, регистрийн дугаар шиг тоог боловсруулах, хадгалахаас өмнө нууна. Шаардлагатай үед манай ажилтан ярианд гараар хариулна. Messenger-ийн мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй. Хадгалсан мессежээ хүссэн үедээ устгуулах: 6-р хэсэг.
  • Cookie: нэвтрэлт болон таны сонголтыг санах зайлшгүй cookie/хөтчийн санах ой; бүртгэлгүй үнэгүй эрхийг тоолохmlc_did; зар сурталчилгааны кампанит ажлын тэмдэглэгээ (UTM,mlc_ft); зөвхөн таны зөвшөөрлөөр Meta Pixel-ийн cookie (_fbp, _fbc).

2. Зар сурталчилгааны хэмжилт (Meta)

Та зөвшөөрсөн тохиолдолд л бид Meta Pixel болон Meta Conversions API ашиглан бүртгүүлэх, үнэгүй туршилт эхлүүлэх, төлбөр хийх зэрэг үйлдлийг Meta Platforms-д мэдээлж, зар сурталчилгааны үр дүнг хэмжинэ. Энэ үед таны имэйл хаяг болон хэрэглэгчийн дугаарыг SHA-256 hash хэлбэрээр, мөн IP хаяг, хөтчийн мэдээлэл, Meta-гийн cookie-г дамжуулна. Баримт бичгийн агуулгыг Meta-д хэзээ ч илгээхгүй. Зөвшөөрлөө хүссэн үедээ хуудасны доод хэсгийн «Cookie тохиргоо»-оос цуцалж болно.

3. Ашиглах зорилго

  • Үйлчилгээ үзүүлэх: хууль илрүүлэх, AI шинжилгээ, шалгалтын түүх хадгалах
  • Бүртгэл, имэйл баталгаажуулалт, багц, төлбөр, нэхэмжлэх
  • Урвуулан ашиглалтаас сэргийлэх, аюулгүй байдал
  • Таны зөвшөөрлөөр зар сурталчилгааны үр дүнг хэмжих

4. Мэдээлэл боловсруулагч гуравдагч этгээд

Google (Firebase Authentication, Firestore, Cloud Storage), Vercel (вэб хостинг), хиймэл оюуны (AI) үйлчилгээ үзүүлэгч (АНУ), NEGDI (картын төлбөр), Meta Platforms (зар сурталчилгааны хэмжилт — зөвхөн зөвшөөрлөөр; Messenger-ээр бичсэн мессеж). Эдгээрийн зарим нь Монгол Улсаас гадна мэдээлэл хадгалж, боловсруулдаг.

5. Хадгалах хугацаа

Бүртгэлийн мэдээллийг бүртгэлээ устгуулах хүртэл, шалгалтын түүхийг таныг устгах хүртэл хадгална. Төлбөр, нэхэмжлэхийн мэдээллийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална. Messenger-ийн ярианы мессежийг сүүлд бичсэнээс хойш 30 хоногийн дараа устгана.

6. Таны эрх, мэдээлэл устгуулах

Та өөрийн мэдээллийг үзэх, засварлуулах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Шалгалтын түүхээ Миний шалгалтууд хэсгээс өөрөө устгах боломжтой. Бусад хүсэлтийг info@mg-quant.tech хаяг эсвэл +976 7212-0522 утсаар ирүүлнэ үү.

Messenger: манай пэйж рүү «мэдээллээ устга» (англиар «delete my data») гэж бичвэл тухайн ярианаас бидний хадгалсан мессеж, хэрэглэгчийн дугаарыг тэр даруй устгаж, баталгаажуулах хариу илгээнэ. Устгахыг хүсээгүй ч сүүлд бичсэнээс хойш 30 хоногийн дараа автоматаар устна. Messenger апп болон пэйжийн inbox-д харагдах ярианы түүхийг Meta хадгалдаг бөгөөд таны апп дахь түүхийг Messenger-ээс өөрөө устгаж болно.

7. Өөрчлөлт

Энэхүү бодлогыг шинэчлэх үед энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог тэмдэглэнэ.

Summary in English

MG Legal Check is operated by MCGTO Soft Trading LLC (МКГТО Софт Трейдинг ХХК, state registration no. 7316041), Ulaanbaatar, Mongolia. This summary covers the main points of the Mongolian policy above; if they differ, the Mongolian text applies.

Facebook Messenger. When you message our Facebook Page, an automated assistant answers questions about MG Legal Check. From Meta we receive the message text, your Page-scoped ID (PSID) and message IDs; we do not request your name, profile picture or friends. To write a reply, the message text is sent to our AI service provider (United States). Card, bank account and national ID numbers are masked before the text is processed or stored. We keep the latest messages of the conversation with your PSID in Google Cloud Firestore for 30 days after your last message and then delete them automatically. Our staff may read the conversation and reply from the Page inbox. We do not use Messenger data for advertising and do not sell it.

Website. We process your account email and name, the texts and files you submit for checking (stored only in the check history of paid accounts), payment records, and cookies; Meta Pixel and the Conversions API are used only with your consent. Service providers: Google (Firebase), Vercel (hosting), an AI service provider (United States), NEGDI (card payments) and Meta Platforms.

Data deletion. To delete the data we store from your Messenger conversation, send delete my data to our Facebook Page: the stored messages and your PSID are deleted immediately and you receive a confirmation. To delete your website account or any other data, email info@mg-quant.tech or call +976 7212-0522.