Үндсэн агуулга руу шилжих
MG логоMG Legal Check

Тусламж

Хуулийн сан: 951 бүртгэл, legalinfo.mn-ээс 2026-10-13-нд шинэчилсэн.

Хэрхэн ашиглах вэ

  1. 1Нүүр хуудасны талбарт текстээ буулгах, «Зураг» хэсгээс баримтын зургаа дарах (утсаар бол камер шууд нээгдэнэ) эсвэл «Файл» хэсгээс PDF, DOCX файлаа сонгоно.
  2. 2«Хуулийн уялдааг шалгах» товчийг дарна. AI шинжилгээ хэрэггүй бол сонголтыг идэвхгүй болгоно.
  3. 3Баруун талд илэрсэн хуулиуд, зүйл, заалт гарна; нэр дээр дарж legalinfo.mn дээрх эх бичвэрийг нээнэ.
  4. 4Текст дээрх тэмдэглэгээ дээр дарж тухайн хуулийг жагсаалтаас олно.
  5. 5«Эрх зүйн асуудал» таб дээр AI-ийн илрүүлсэн зөрчил, эрсдэл, хамаарах бусад хууль гарна.

Түгээмэл асуултууд

Ямар бичлэгийг таньдаг вэ?
«Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1», «Компанийн хуулийн 76.1.1-д», «НӨАТ-ын тухай хууль», «Иргэний хуулийн 186 дугаар зүйл», «Үндсэн хуулийн 16 дугаар зүйл» зэрэг хэлбэрийг таньж, хуулийн нэрийг legalinfo.mn-ийн бүртгэлтэй тааруулна. Нэрийг бүтнээр нь бичсэн байх тусам таарах магадлал өндөр.
Хуулийн нэрийг яагаад олсонгүй вэ?
Нэр нь legalinfo.mn-ийн албан ёсны бичлэгээс өөр (товчилсон, үгийн дараалал өөр, алдаатай) эсвэл тухайн хууль хүчингүй болсон байж болно. Ийм тохиолдолд «Бусад эрх зүйн акт, тодорхойгүй нэр» хэсэгт legalinfo.mn дээр хайх холбоостой харуулна.
«Магадгүй» гэсэн тэмдэглэгээ юу гэсэн үг вэ?
«Компанийн хууль», «Газрын хууль» гэх мэт ярианы хэлбэрээр бичсэн нэрийг албан ёсны «... ТУХАЙ» нэртэй тааруулсан гэсэн үг. Эсвэл урт нэрийн («Нийгмийн даатгалын тухай») зөвхөн хэсэг нь индекст таарсан байж болно. Ийм үед холбоосыг нягталж үзээрэй.
Зүйл, заалтын дугаар зөв эсэхийг шалгадаг уу?
Гэрээ, дүрэмд хамгийн их иш татагддаг 50 хуулийн (Иргэний, Хөдөлмөрийн, Компанийн, татварын хуулиуд г.м) эх бичвэрийг legalinfo.mn-ээс зүйл, заалтаар нь хадгалдаг. Эдгээр хуулийн ишлэл бүрийг тулгаж: заалт байгаа эсэх, хүчингүй болсон эсвэл хүчингүй болох, ирээдүйд мөрдөх өөрчлөлт орсон эсэхийг тэмдэглэнэ. Заалт дээр дарахад албан ёсны эх бичвэр нь гарна. AI шинжилгээ ч энэ эх бичвэр дээр тулгуурлана.
AI шинжилгээ хэр найдвартай вэ?
AI нь баримт бичгийн агуулгыг уншиж, хуультай зөрчилдөж болзошгүй заалт, хамаарах бусад хуулийг санал болгодог. Эх бичвэр хадгалагдсан хуулиудад AI-д тухайн заалтын албан ёсны текстийг өгч, байхгүй зүйлийн дугаарыг хариунаас хасдаг. Гэсэн ч энэ нь хуульчийн мэргэжлийн зөвлөгөө биш; чухал шийдвэрийн өмнө legalinfo.mn дээрх эх бичвэр болон хуульчтай зөвлөлдөнө үү.
Гэрээний зургаар шалгаж болох уу?
Болно. «Зураг» хэсгээс гэрээ, баримтын зургийг оруулахад (утсаар бол камер шууд нээгдэнэ) AI текстийг нь уншиж, хуулийн уялдааг шалгана. Бүртгэлгүй 1 удаа, бүртгүүлж имэйлээ баталгаажуулбал дахин 2 удаа үнэгүй — үнэгүй шалгалтад AI эрх зүйн шинжилгээ багтана. Нэг удаад 3 хүртэл хуудас (багцтай бол 8, өдөрт 30 хуудас). Баримтаа гэрэлтэй газар, хуудсыг бүтнээр нь, текст тод харагдахаар зураарай. Уншсан текстийг шалгахаас өмнө засаж болно.
Хуулийн сан хэр шинэ вэ?
Хуулийн жагсаалт болон сонгосон хуулиудын эх бичвэрийг legalinfo.mn-ээс долоо хоног бүр автоматаар шинэчилдэг. Заалт бүрийн эх бичвэрийг хэдэнд шинэчилснийг заалтын дэлгэрэнгүй дээр харуулна.
Өөрийн системтэй (HR, гэрээний бүртгэл) холбож болох уу?
Болно. Байгууллагын API багцаар API түлхүүр авч, баримт бичгийг өөрийн системээс илгээн хуулийн ишлэлийн шалгалт, AI шинжилгээг JSON хэлбэрээр авна. API-аар ирсэн баримтын текстийг хадгалахгүй. Дэлгэрэнгүй: /developers хуудас.
Миний файл хаана хадгалагдах вэ?
Нэвтрээгүй үед текст серверт хадгалагдахгүй. Нэвтэрсэн хэрэглэгчийн шалгалт, файл Firebase (Firestore, Storage) дээр зөвхөн тухайн хэрэглэгчид харагдахаар хадгалагдана; «Миний шалгалтууд» хэсгээс устгаж болно. Баримтын зургийг зөвхөн текст болгоход ашиглаад хадгалахгүй.

Хариулт олдсонгүй юу? info@mg-quant.tech хаягаар бичээрэй.